Үйл явдал1 мин унших

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 7-Р ХОРООНЫ ИРГЭДЭД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 7-Р ХОРООНЫ ИРГЭДЭД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 76/1, 76/2 дугаар байр болон ХЦ-20 дугаар байрны оршин суугчидтай дахин төлөвлөлтийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх ээлжит уулзалтыг өнөөдөр /2025.11.25/ зохион байгууллаа.

Уулзалтаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн чиг үүрэг, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барих ажил ямар үе шаттай хэрэгжих талаар танилцуулсан.

Тус байршлууд нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжиж ирсэн бөгөөд орон сууцнуудын дээвэр, ханын цууралт, дулааны асуудал, материалын элэгдэл зэрэг ноцтой доголдол байсаар байна.

Уулзалтын үеэр оршин суугчдын санал, байр суурийг сонсож, холбогдох асуултад Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал хариулав. Мөн оршин суугчид төслийн явцад хяналт тавих иргэдийн төлөөлөл буюу хяналтын хороо байгуулахаар боллоо.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 7-Р ХОРООНЫ ИРГЭДЭД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Дахин төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025