Үйл явдал1 мин унших

СХД-ийн 19 хорооны 3 байрны дахин төлөвлөлтийн төслийн 3 талт уулзалт болов

СХД-ийн 19 хорооны 3 байрны дахин төлөвлөлтийн төслийн 3 талт уулзалт болов

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байрны иргэд болон төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан “Мөнх Ариун Булаг” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалтыг /2026.08.21/ зохион байгууллаа.

Тус төсөл нь хоёр талт гэрээ байгуулах шатандаа явж байгаа бөгөөд төслийн хэрэгжилттэй холбоотой зарим асуудлаар талуудын санал зөрүүтэй, харилцан ойлголцож, зөвшилцөх шаардлагатай асуудлууд үүссэнтэй холбогдуулан уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр иргэдийн санал, хүсэлт болон төслийг хэрэгжүүлэгч компанийн байр суурийг сонсож, цаашид гэрээ байгуулах болон төслийг хэрэгжүүлэх явцад анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо. Мөн талууд харилцан ойлголцож, иргэдийн эрх ашгийг хамгаалах, төслийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр зөвшилцөх шаардлагатай байгааг онцоллоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Дахин төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025