Үйл явдал1 мин унших

Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэдтэй уулзав

Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэдтэй уулзав

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн тамгын газрын дарга, газрын албаны ажилтан, албан хаагчдын хамт дүүргийн 14-р хорооны иргэдтэйгээ уулзалдаж, санаа бодлыг нь сонсов. 

Чингэлтэй дүүрэг урд өмнө нь нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаагүй 2206 нэгж талбарыг чөлөөлж, “Сэлбэ Дэд төв”-ийг түшиглэн 12000 орчим айлын орон сууц барихаар ажилдаа ороод буй.

Ирэх жил 14-р хорооны иргэдийн газар чөлөөлөлтийг хийхээр төлөвлөж буй тул ийнхүү иргэдийн уулзалтыг зохион байгуулж байгаа аж.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө Сэлбэ бол зөв төлөвлөлт, шийдлийг илэрхийлэх жишиг дэд төв байх учиртайг тодотгов.

Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэдтэй уулзав
Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэдтэй уулзав

Дахин төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025