Үйл явдал1 мин унших
Зүрхээ хамгаалахад эрүүл хооллолт чухал

Зүрхний дутагдалын дараах зөвлөмжийг хүргэж байна
1. Хөдөлгөөний зохистой дэглэм
• Амьсгалын дасгал
• Явган алхах /дунд эрчимээр 5-10 минут/
• Явган алхах, дугуй унах, гүйлтийн замаар явах зэргээр өдөрт 30-40 минутаар 7 хоногт 4-5 удаа/
2. Хүнд зүйл өргөхгүй байх / 5кг-аас дээш жинтэй зүйл өргөхгүй байх/
3. Эрүүл хооллолт
• Хоногт хэрэглэх давсны хэмжээг 5 гр-аас хэтрүүлэхгүй байх.
• Олон төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх
• Зүрх судсанд халтай дараах хүнсийг хэрэглэхээс татгалзах
- ханасан өөх тос агуулсан хүнсний бүтээгдэхүүн /махны өөх, тахианы махны хальс, цөцгийн тос, гахайн өөх, далдуу модны тос, тослог сүүн бүтээгдэхүүн, кофейны хуурай сүү/
-нэмэгдэл сахар агуулсан бүтээгдэхүүн / ундаа, нарийн боов, мөхөөлдөс/
4. Шингэний хэрэглээг хянах
• Хоногт 1500-2000 мл шингэн уух
• Өдрийн уусан шингэнийг хэмжиж хэвших
5. Биеийн жинг хянах
• Өлөн үеийн биеийн жинг тогтмол хэмжиж хэвших
• Өлөн үед хэвлийн тойрог хэмжих
6. Архи, тамхи хэрэглэхгүй байх
7. Эмээ заасан цагт тогтмол уух
УХТЭ-ийн сувилагч С.Энхтуяа
сувилагч Д.Наранзул
сувилагч Л.Должин
сувилагч Д.Гэрэлтуяа
Сэтгүүлч Ц.Соёлмаа
