Үйл явдал2 мин унших

Оюутныг цэцэрлэгээс нь бэлдэнэ...

Оюутныг цэцэрлэгээс нь бэлдэнэ...

Эрүүл мэндээ анхаардаг, асуудлыг бага дээр нь зохицуулдаг бол ирээдүйн болзошгүй том хүндрэл, гарз хохирлоос тойрч гарах боломж үүснэ. Боловсролыг ч мөн хэдий чинээ багаас нь, зөв системтэйгээр олгож эхэлбэл ирээдүйд гаргахаас өөр аргагүй болох асар их зардлыг хэмнэнэ. Илүү их бүтээмжтэй нийгмийг ч бий болгоно. Юутай ч зүйрлэшгүй үр ашгийн механизм энд байна. Улс үндэстний оршин тогтнол нь оюун санаа, боловсролтой шууд хамааралтай билээ.

“Боловсрол өлгийтэй байхаас эхэлдэг” гэсэн үг бий. Хөгжингүй орнуудад хэдийнээ хэрэгжиж ирсэн бодлого бол цэцэрлэгийн жаалууддаа хөрөнгө оруулах. Ингэснээр дараагийн түвшний боловсролд оруулах хөрөнгийг хэмнэнэ, богино хугацаанд ажлын байрыг нэмэгдүүлнэ, иргэд нь илүү бүтээмж өндөртэй болно.

Урт хугацаандаа нийгмийн халамжид хамрагдах байдал ч эрс буурч татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж буй шүүх цагдаатай холбогдох, гэмт хэрэг үйлдэх, шоронд суух эрсдэл ч эрс буурдаг байна. 18 жилийн дараа гарах томоохон үр ашгийн төлөө өнөөдөр бид хөрөнгө оруулах ёстой!

Энд эргэлзэх хэрэг огт байхгүй. Иймд бага насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь ирээдүйн баян ядуугийн ялгааг арилгах хамгийн үр дүнтэй арга хэмжээ юм. Тэгвэл их сургуулийн оюутнууд ямар байхыг бид цэцэрлэгт нь бэлдэж эхэлнэ гэсэн үг. Ярьж буй энэ бүхнийг бид монгол хүний, Монгол хүүхдийн сэтгэлгээ, чадавхын онцлогт суурилуулан судалж гаргаснаар хувирган өөрчлөлтүүдийг төлөвлөсөн юм шүү.

Хийдэг арга замаа шинэчилж маш олон хүний оролцоог хангаж ноён нурууг нь бий болгосон хөтөлбөр маань улсын бүх цэцэрлэг, сургуулиудад 2025 оноос эхлээд үе шаттайгаар хэрэгжиж эхлэх төлөвлөгөө бэлэн болсон.

Бэлтгэл ажил гэж овоо их зүйл хийгдэж байна. Багш нараа бүрэн дүүрэн бэлтгэж авах, сурах бичгээ бүтээх, хэвлэх, тараахаас эхлээд. Өмнө нь хөтөлбөрөө хийгээд дараа нь сурах бичгээ зохиож, түгээдэг байсан бол энэ удаад хөтөлбөр, сурах бичиг зэрэг гарч байгаагаараа онцлог юм.

системийн туйлдал ба реформ номын хэсгээс...

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020