Үйл явдал1 мин унших

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын салбарт инновац нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов. 
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана

Үүнд:

Амжилттай хэрэгжиж буй “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих” хөтөлбөрөө өргөжүүлж, зорилтот бүлгийн иргэдийг тогтвортой, урт хугацааны ажлын байраар хангахад анхаарах

Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд суурилсан дижитал шийдлүүдийг нэвтрүүлж, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх

Залуучууд, эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар олгох, ажлын байранд суурилсан дадлагажуулах хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх зэрэг бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, инновацад суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэх юм.

Ингэснээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй 2024–2028 онд тогтвортой, хүртээмжтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Хөдөлмөр эрхлэлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2017
  4. 2012