Үйл явдал1 мин унших
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хурал 94%-ийн ирцтэйгээр өнөөдөр /2026.01.20/ хуралдлаа.

Тус Үндэсний хороо нь ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй юм. Энэ удаагийн Үндэсний хорооны хурлаар хоёр гол асуудлыг хэлэлцлээ.

1-рт Урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэл үр дүн, тулгамдаж байгаа асуудлууд
2-рт Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөөнд тусгах санал өглөө.
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөөнд:
- ХАБЭМ-ийн бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн урьдчилан сэргийлэх
- ХАБЭМ-ийн Урьдчилан сэргийлэлтийн үндэсний аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх
- ХАБЭА-н салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зэрэг арга хэмжээний хүрээнд санал тусгахаар боллоо.
Өнөөдрийн ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулах юм.
Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам



