Үйл явдал1 мин унших
О.Саранчулуун: Нийгмийн ажилтнууд хэрэг гарсны дараа хариу арга хэмжээ авах хэлбэрээр ажиллаж ирсэн
О.Саранчулуун: Нийгмийн ажилтнууд хэрэг гарсны дараа хариу арга хэмжээ авах хэлбэрээр ажиллаж ирсэн. Харин одоо хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлж, хамгаалах бүтцийг нь бий болгож өгөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Энэ хууль батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин, тогтолцоо нь тодорхой болж, ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд хүргэдэг нийгмийн үйлчилгээ үр дүнтэй болно. Хэрэг зөрчил гарсны дараа араас нь ажиллах биш, урьдчилан сэргийлж, хамгаалж чаддаг тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж:
UIH.MN

