Үйл явдал1 мин унших

2026-2027 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2026-2027 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл /2026.01.26/-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар 2025 оны гүйцэтгэлийг тайлагнаж, 2026 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хөтөлбөр, шинээр төлөвлөсөн туршилтын хөтөлбөр болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийн төлөвлөлтийг танилцууллаа.

2026-2027 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2025 оны судалгаагаар 14-24 насныхан ажилгүйдлийн түвшний 14,7%-ыг эзэлж байгаа нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэн шаардлагатай байгааг харуулж байна. Иймээс гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллах, уриалан дуудах, сэдэлжүүлэхэд 2026-2027 онд бүх шатанд дэмжин ажиллах хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар дараах таван тогтоолын төслийг баталлаа.

1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2026-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа (хөтөлбөр)-ийг шинэчлэн батлах тухай

2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны төсвийн хороо баримтлах, зөвлөмж гаргах тухай

3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл, хөтөлбөрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

4. Зорилтод бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр батлах тухай

5. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр батлах тухай

Хэлэлцэн баталсан дээрх төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын богино, дунд, урт хугацааны зорилтууд хэрэгжихэд бодитой хувь нэмэр оруулж, зорилтод бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тогтвортой орлоготой болж амьдралын чанараа дээшлүүлэхэд нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Хөдөлмөр эрхлэлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2017
  4. 2012