Үйл явдал1 мин унших

Их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойн түүхт өдөр тохиож байна

Их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойн түүхт өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсын орчин цагийн зэвсэгт хүчнийг үндэслэгч, цэргийн гарамгай зүтгэлтэн, Их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойн түүхт өдөр тохиож байна.

Тэрээр "Бидний улс эв саналаа нэгтгэн, нийт нэгэн хүчээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй, үл бүтээх ажилгүй" хэмээн сургаж, Монгол түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн үндэсний баатар билээ.

Түүний үүсгэн байгуулсан Ардын цэрэг өнөөдөр орчин цагийн чадварлаг Зэвсэгт хүчин болон өргөжиж, дэлхийн энхийн үйлсэд манлайлан оролцож байгаа нь түүхэн залгамж халааг нэр төртэй үргэлжлүүлж буйн илэрхийлэл юм.

Монгол Улсын тусгаар тогтнол мөнх оршиж, Жанжин Д.Сүхбаатарын суу алдар үеийн үед дуурсагдах болтугай!

Сонирхолтой улс төрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2021
  4. 2018
  5. 2017