#Коммент2 мин унших

Л.Энхнасан:Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хуулиа хаврын чуулганаар өргөн барина

Л.Энхнасан:Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хуулиа хаврын чуулганаар өргөн барина

Парламент хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, зөрчсөн, боомилсон хууль, журмын хүлээс чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж эхэлсэн. Мөн УИХ-ын даргын хувьд энэ жилийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг төрийн бодлогын төвд тавьж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ бодит ажил болгоход онцгойлон анхаарч ажиллахаа тодотгож буй.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар 2024-2025 онд ажилласан гишүүний хувьд нийгэмд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаагийн нэг нь хүүхдийн эрхийн асуудал.

Тодруулбал, монголчууд хүүхдийн эрх нэгдүгээрт байх ёстой гэж ярьдаг атлаа хүүхдийн эрхийг өдөр тутамдаа зөрчиж байна. Наад захын жишээ гэхэд өнгөрсөн 2024 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1230 бүртгэгдсэн. Нийт хохирсон хүүхдийн тоо 1377, үүнээс 69 хүүхдийн амь нас хохирч, 1308 хүүхэд гэмтэж бэртжээ. 

Бэртэл авсан 239 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослын үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад улсад 45.4 хувиар, нийслэлд 78.0 хувиар, орон нутагт 4.0 хувиар тус тус өссөн харамсалтай мэдээ байна. 

Тиймээс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа аж. Тэрээр тун удахгүй Хаврын чуулганаар холбогдох хуулийн төслөө өргөн барихаар төлөвлөж  байгаа юм.

Тухайлбал Солонгос улс Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хуулийг 4 жилийн өмнө баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүнд нь тухайн улсад жилд 1000 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг байсан бол 2025 онд энэ тоо  12 хүүхэд болж буурсан сайн жишиг байна.

Л.Энхнасан гишүүний хувьд боловсруулж буй хуулийн төсөлдөө энэ мэт олон улсын сайн жишгээс тусгахыг зорьж буй. Үүнээс гадна зөвхөн хууль батлуулаад мартдаг биш, үр дүн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг чухалчилна гэдгээ онцолсон.

Л.Энхнасан:Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хуулиа хаврын чуулганаар өргөн барина

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүүхдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012