#Тойрог1 мин унших
Сүхбаатар аймгийн Халзан сумын иргэд, төрийн албан хаагч, хөдөөгийн малчдын төлөөлөлтэй уулзлаа

Одоохон...
#Тойрог1 мин унших

Сүхбаатар аймгийн Халзан сумын иргэд сонгогчид, төрийн албан хаагч, хөдөөгийн малчдын төлөөлөлтэй уулзлаа. Ингэхдээ:
-УИХ болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаарх онцлох мэдээ мэдээлэл.
-Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал
-Татварын багц хууль
-Зөвшөөрлийн цахимжуулалт, мэдээллийн сангийн талаар танилцууллаа.

Зүүн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл бол
Боомт, тээвэр, логистик
Эрчимжсэн мал аж ахуй
Аялал жуулчлалтай уялдаж Улсын төсвийн хөрөнгө оруулалт суугдаж байгаа билээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөр 2026 онд Асгат суманд шинээр хэрэгжүүлэх төсөлд Нэгдүгээр баг Дотуур байрны барилга, 75 ор 2,595.5 сая тавигдсан байна.
Иргэдийн зүгээс сумын нэгдсэн дулааны хангамжийн систем болон, сургуулийн заалны их засварын төсвийг төсөвт суулгах боломжтой эсэх, эмч эмнэлгийн боловсон хүчингүй байна, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаа, залгамж халаа болсон залуу малчид байхгүй болж байгаа тухай, малчны тухай хууль, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөн асуулт асууж, хариулт авлаа.
