1 мин унших
Сүхбаатар аймагт эмчийн үзлэг, зөвлөгөө, зөвлөмж зохион байгууллаа

Сүхбаатар аймагт Хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, Хөхний эрүүл мэндийн үзлэг, зөвлөмж, Хөдөлгөөн заслын үнэлгээ зөвлөгөөг зохион байгууллаа.
Иргэдийн оролцоо идэвхтэй байж, ялангуяа “ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН” үнэлгээ үйлчилгээ орон нутагт нэн шаардлагатай байгааг онцлон хэлж байсан нь бидний ажлын ач холбогдлыг илтгэж байлаа.
Маргааш Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзлэг, оношилгоо үдийн өмнө дахин үргэлжилнэ. Зорьж ирэн, эрүүл мэндийн үйлчилгээг авсан нийт иргэддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай, тасралтгүй ажиллах болно.


