Үйл явдал1 мин унших

Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чөлөөт уулзалт

Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чөлөөт уулзалт

Happiness Talk” дадлагын хүрээнд ирээдүйгээ хамтдаа төсөөлж, тулгарч буй асуудлыг хэрхэн даван туулах талаар практик дасгал хийж ажиллалаа
 

Хэнтий аймаг дахь Социал демократ залуучуудын холбоо (SDY)-ийн төлөөлөлтэй өглөөний уулзалтыг зохион байгуулж, залуу үеийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо нээлттэй солилцлоо.
 

Уулзалтын үеэр залуучуудтайгаа хамтран: “Happiness Talk” судалгаанд суурилсан интерактив дасгалыг хийж ажиллав. Дасгалын хүрээнд оролцогчид:

• Өнгөрсөн хугацаандаа бахархах, талархах зүйлсээ эргэн санаж

•  Өнөөдрийн тулгамдсан асуудлаа тодорхойлж

• Ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилгоо төсөөлөн бичиж, хуваалцлаа.

Цаашлаад эдгээр бодол, мөрөөдлийг бодит алхамтай холбох жижиг практик хэлэлцүүлэг өрнүүлж, залуучууд өөрсдийн шийдлийн санааг  ярилцан гаргасан нь уулзалтыг илүү идэвхижүүлэх сэдэл болов.

Залуучуудын нээлттэй оролцоо, бүтээлч хандлага уулзалтыг эрч хүчээр дүүргэж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх итгэлийг нэмэгдүүлсэн үр өгөөжтэй өглөө байлаа. Хүрэлцэн ирсэн “SDY” залуучуудын төлөөллүүддээ баярлалаа.

Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чөлөөт уулзалт
Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чөлөөт уулзалт

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009