Үйл явдал1 мин унших

Чингэлтэй дүүргийн МАН-ын "Амар мэндийн золголт" өргөн дэлгэр боллоо

Чингэлтэй дүүргийн МАН-ын "Амар мэндийн золголт" өргөн дэлгэр боллоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн МАН-ын гишүүд, дэмжигчид, ахмад үеийн төлөөлөл болон залуучууд нэгэн дор цуглаж, төрт ёс, өв соёлоо дээдлэн "Амар мэндийн золголт"-оо хийлээ.

Золголтын арга хэмжээнд:

? Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр,

? Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул,

? Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч З.Төмөртөмөө,

? Дүүргийн МАН-ын бүлгийн дарга Л.Цэеэрэгзэн,

? Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл,

? Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, 24 хорооны намын хорооны дарга, дэд дарга нар болон ахмад буурлууд, идэвхтэн гишүүд, дэмжигчид өргөнөөр оролцлоо.

Уулзалтын үеэр намын нөхөд амар мэндээ мэдэлцэн, өнгөрсөн жилийн ололт амжилтаа дүгнэж, 2026 оны ажил үйлс, дүүрэг орон нутгийн хөгжлийн талаар халуун яриа өрнүүлж, санал бодлоо солилцлоо. Үе үеийн намын зүтгэлтнүүдийн залгамж холбоо, эв нэгдлийг бататгасан энэхүү арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009