Үйл явдал1 мин унших

Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар ОУВС-тай санал солилцлоо

Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар ОУВС-тай санал солилцлоо

Олон улсын валютын сангийн (ОУВС) Төсвийн газрын Зарлагын бодлогын хэлтсийн Дэд захирал ноён Маурисио Сотогоор ахлуулсан төлөөлөгчдийг өнөөдөр /2026.03.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол сэдэв нь Монгол Улсын төрийн албан хаагчдын цалин хөлсний нэгдсэн тогтолцоо болон тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд байв.

Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар ОУВС-тай санал солилцлоо

Уулзалтаар:

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг илүү шударга, ойлгомжтой болгохын тулд салбарын хуулиудын ялгаатай заалтуудыг нэг мөр цэгцлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Салбар бүрт харилцан адилгүй байгаа цалин хөлс, нийгмийн баталгааны шалгуур үзүүлэлтүүдийг нэг стандартад нийцүүлж, давхардлыг арилгах чиглэлээр санал солилцлоо. Тэтгэврийн даатгалын тогтолцоог урт хугацаанд тогтвортой, үр ашигтай байлгах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, ОУВС-тай цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.

Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар ОУВС-тай санал солилцлоо

Хөдөлмөр эрхлэлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2017
  4. 2012