Үйл явдал1 мин унших
Судалгааны ажлын шинэ шат эхэллээ

Миний бие олон улсад хэд хэдэн өгүүлэл, илтгэл хэвлүүлсэн судлаачийн хувьд 2026-2030 оны ажлын төлөвлөгөөндөө Үндэсний Wellbeing буюу иргэдийн сайн сайхан байдлын судалгааг тусгасан.
Өнөөдөр энэхүү ажлыг бодит ажил болгох эхний алхам хийгдэж, Бутан Улсад хийсэн айлчлалын үеэр авсан санаа, туршлагад тулгуурлан судалгааны бэлтгэл ажлыг эхлүүлэх шийдэл болж байна.
Энэхүү судалгаа нь иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамж, нийгмийн оролцоо, бодлогын нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлийг цогцоор нь тодорхойлох зорилготой.
Энэ бол зүгээр нэг судалгааны төсөл биш төрийн бодлогын түвшинд нөлөөлөхүйц, үндэсний хэмжээний судалгааны эхлэл юм. Мөн энэ ажлыг эхлүүлэх, туршлага судлах нь миний Бутанд хийсэн айлчлалын нэг чухал зорилго байлаа.
