Үйл явдал1 мин унших
ИТАЛИ: Сэргээн засах үйлчилгээ, хүртээмжтэй бодлого, олон улсын хамтын ажиллагааг урагшлуулах чухал саналуудыг солилцлоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Гурван хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед сэргээн засах үйлчилгээ авах шаардлагатай болдог. ХБ-ийн анхны гарын авлага, мэдлэг олгох сурах бичгийг Монгол хэл дээр анх АЙФО хэвлүүлэн гаргаж байлаа.
Монгол Улсад 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж ХБИ-ийн эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, нийгмийн оролцоог сайжруулах чиглэлээр ажилладаг AIFO HQ байгууллагын төв оффист ажиллалаа.
Түүнчлэн Энэтхэг, Мозамбик, Тунис, Гвиней, Либериа улсуудад ХБИ-ийг дэмжих, сэргээн засах үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ДЭМБ-ын “Rehabilitation 2030” бодлого хэрэгжиж, мөн дэлхий даяар сэргээн засах үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол улсад:
• ХБИ-ийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж
• Туслах технологийн хангамж
• Сэргээн засах тусламж, үйлчилгээ
• Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж зэрэг асуудлаар санал солилцлоо.