Үйл явдал1 мин унших

МЭНДЧИЛГЭЭ: Та бүхний инээмсэглэл гэрэл гэгээ болж, энэрэл хайр нь хүч болж, хатан ухаан хамаг монголын ирээдүйг гийгүүлж, охид, бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл үргэлж биелэх болтугай

МЭНДЧИЛГЭЭ: Та бүхний инээмсэглэл гэрэл гэгээ болж, энэрэл хайр нь хүч болж, хатан ухаан хамаг монголын ирээдүйг гийгүүлж, охид, бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл үргэлж биелэх болтугай

Эхийн энэрэл, охидын оргилуун мөрөөдлийг дэлхий нийтээрээ дээдлэн хүндэлдэг энэ өдөр тэгш боломжийн гэхээсээ илүү хатан ухааны өдөр. Хатун буюу хатагтайн ухаан биш, амьдралын сорилтод унасан ч босож чаддаг, аливаа юмны учрыг олж эвийг сэргээдэг, өөрчлөгдөж сайжирдаг уян хатан ухааны өдөр.

Эхийн хайр, эмэгтэй хүний инээмсэглэл бидний өдөр тутмын амьдралд итгэл найдварын гэрлийг асааж, алсхи ирээдүйг гийгүүлдэг. Эмэгтэй хүн зовлонг сөрж хатууждаггүй, эерүүлж зөөлрүүлдэг, бэрхшээлээс шантарч халирдаггүй, суралцаж өөрчлөгддөг. Юм бүхнийг даван туулж ард нь гардаг айхавтар сүрхий арга ухаан бидэнд байхгүй, эвдэрснийг эвлэрүүлж, айдсыг итгэл болгон өөрчлөх хүсэл тэмүүлэл харин бий.

Та бүхний инээмсэглэл гэрэл гэгээ болж, энэрэл хайр нь хүч болж, хатан ухаан хамаг монголын ирээдүйг гийгүүлж, охид, бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл үргэлж биелэх болтугай.

Эмэгтэйчүүдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2013