Үйл явдал1 мин унших
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлье.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлье.
Эмэгтэйчүүд бол хүн төрөлхтний эв эе, энэрэл нигүүлсэл, энх тайванч хүсэл тэмүүллийн мөнхийн илэрхийлэл билээ.
Тэдний ухаан билиг, тэвчээр хатуужил, халуун сэтгэл нь улс үндэстний ойлголцлын гүүр болж, харилцан хүндэтгэл, итгэлцэл, эв санааны нэгдлийг бэхжүүлсээр ирсэн юм.
Дипломат харилцаа, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүд дэлхий дахинд хүмүүнлэг, тэнцвэртэй, алсын хараатай, нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.
Тэдний дуу хоолой, үзэл бодол нь гадаад бодлогыг харилцан хүндэтгэл, тэгш оролцоо, хамтын хариуцлагад тулгуурласан замд хөтөлж, энх тайвнаар зэрэгцэн орших, тогтвортой хөгжил дэвшлийг эрхэмлэсэн зарчмуудыг улам бэхжүүлдэг.
Дэлхий нийт ээдрээтэй олон сорилт, бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед тэдний бодит оролцоог дэмжих нь улс орнуудын хооронд итгэлцлийг бататгах, хөгжил дэвшилд хөтлөх чухал хүчин зүйл хэвээр байх болно.
Эх дэлхий амгалан байж, охид эмэгтэйчүүд аз жаргал дүүрэн байх болтугай.


