#Тойрог2 мин унших

О.Алтангэрэл: Намрын чуулган завсарласнаас хойш тойргоороо тасралтгүй ажиллалаа

О.Алтангэрэл: Намрын чуулган завсарласнаас хойш тойргоороо тасралтгүй ажиллалаа

Намрын чуулган завсарласнаас хойш тойргоороо тасралтгүй ажиллалаа. Архангай аймагт эмэгтэйчүүдийн чуулганд оролцохоос эхэлсэн албан томилолт Өвөрхангай аймгийн бүх сумдыг дамжин, Баянхонгор аймгийн утааны сонсголоор отголлоо. Энэ хугацаанд 3 аймгийн 31 сумаар орж 7 мянга гаруй иргэдтэй уулзжээ. Шийдвэрлэх, уламжлах асуудлын талаарх зузаан тэмдэглэл, санаачлах хуулийн тухайд олон саналтай буцаж байна.

Чуулган завсарлах хугацаанд миний хувьд маш чухал дараах үйл явдлууд боллоо;

- Уул уурхайн томоохон компаниуд Засгийн газартай хэлэлцээр хийлээ. "Ухаа худаг"-ын асуудлыг хөндөж, ажлын хэсэг ахалж, элдвээр дайруулж, баримт эмхэтгэн ном хэвлүүлж явсны хувьд баяртай байгаа. Бодитой ажил хэрэг болгох нь чухал даа.

О.Алтангэрэл: Намрын чуулган завсарласнаас хойш тойргоороо тасралтгүй ажиллалаа
О.Алтангэрэл: Намрын чуулган завсарласнаас хойш тойргоороо тасралтгүй ажиллалаа

- УИХ-ын дарга, эрх баригч МАН-ын дарга Н.Учрал иргэдтэй уулзах үеэрээ "Хөрөнгө хураах" (Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хураах, нөхөн төлүүлэх тухай хууль) хуулийг батлана хэмээн мэдэгдлээ. Сайд байхдаа боловсруулж өргөн барьсан энэ хуулийн төсөл маань хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын 9-д бий. Батлагдахгүй дээ гэсэн тавласан эрх мэдэлтнүүд, заавал батлуулаарай гэж захисан түмэн олон, өмнөх үеийн төдийгүй одоо үеийн олон улс төрчдийн эсэргүүцэл дундаас ийнхүү сайн мэдээ сонссондоо маш их урамшиж байгаа.

О.Алтангэрэл: Намрын чуулган завсарласнаас хойш тойргоороо тасралтгүй ажиллалаа
О.Алтангэрэл: Намрын чуулган завсарласнаас хойш тойргоороо тасралтгүй ажиллалаа
О.Алтангэрэл: Намрын чуулган завсарласнаас хойш тойргоороо тасралтгүй ажиллалаа

Сонгогдсон цагаасаа хойш чуулганы хуралдаан таслаагүй . Ажлын өдрүүдээр байнгын хороо, ажлын хэсэг, нэгдсэн чуулган гээд завгүй байдаг хэдий ч хагас бүтэн сайныг ашиглан сонгогчдоо олон дахин зориноо, энэ хавар!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Баруун бүсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2012
  7. 2011
  8. 2009