#Тойрог1 мин унших
2027 оны төсөвт Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт 54 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 148.1 тэрбум төгрөг тусгалаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
МОНГОЛ УЛСЫН 2027 ОНЫ ТӨСӨВ /2026.11.13/ БАТЛАГДЛАА
Улсын Их Хурлаас баталсан 2027 оны төсөвт Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт эхлэх 54 төсөл, арга хэмжээ тусгагдаж, 148.1 тэрбум төгрөгөөр санхүүжихээр боллоо.
Боловсрол, эрүүл мэнд, авто зам, гүүр, инженерийн дэд бүтэц, орон нутгийн хөгжлийг дэмжихэд голлон анхаарах бөгөөд нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэгдэх юм.
Төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжих эдгээр төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь, чанартай, үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно.
Төсвийн төлөвлөлтөөс эхлээд зарцуулалт, гүйцэтгэл хүртэл иргэдийн хяналт байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгө хаана, хэрхэн, юунд зарцуулагдаж байгааг иргэн бүр мэдэх эрхтэй!


