#Коммент1 мин унших

Х.Жангабыл: Баруун бүсэд гурилын гаалийн импортын татварыг тэглэлээ

Х.Жангабыл: Баруун бүсэд гурилын гаалийн импортын татварыг тэглэлээ

Баруун бүсийн хэмжээнд 2025 оны байдлаар хур тунадас харьцангуй бага, гантай байснаас улбаалан мал, амьтны өвс, тэжээлийн гаралт муу, 2024 онд батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тул импортын татвар эргэн сэргэсэн зэрэг нь өндөр өртөгтэй аж төрж ирсэн баруун бүсийн иргэдэд улам хүнд ачаа болж байгаа билээ

Иймээс УИХ-ын гишүүн Х.Жангабыл нарын   64 гишүүн өнгөрсөн сар буюу /2025.09.30/-ны өдөр  ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа тул баруун бүсийн боомтуудаар импортлох улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг хүргүүлсэн билээ.

Уг саналыг Засгийн Газрын /2025,10,8/-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Булган, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортлох улаанбуудайн гурилын гаалийн албан татварын хувь хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд "0" /тэг/ хувь байхаар тогтоосон байна.

Төвийн бүсээс алслагдсан, газар тариалангийн салбар төдийлөн хөгжөөгүй, нэн ялангуяа өвөлжилт, хаваржилт хүндэрч магадгүй энэ цаг үед баруун хязгаарын 420 мянга гаруй иргэдийнхээ эрх ашгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахад дээрх шийдвэр чухал нөлөөтэй юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Баруун бүсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2012
  7. 2011
  8. 2010
  9. 2009