#Коммент2 мин унших

Х.Тэмүүжин: Улсын Их Хурал бол олон ургалч үзлийн мэтгэлцээний талбар!

Х.Тэмүүжин: Улсын Их Хурал бол олон ургалч үзлийн мэтгэлцээний талбар!

Салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламентыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан даргалж байлаа. Харин өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн түүнийг МАН-ын даргад өрсөлдөх нэрээ өгсөнтэй холбоотой парламентын спикер буюу УИХ-ын даргыг намын дарга байхыг болиулъя гэсэн санаачилгыг Ардчилсан намын бүлгийн гишүүд  гаргаж, гарын үсэг зурж өргөн барьж байсан.

Улмаар УИХ-ын дэд дарга нар чуулганы хуралдааныг даргалж байсан. Энэ зарчмаа бататгаж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй" гэдгээ хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн мэдэгдсэн. Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр,Парламентын ардчилал хөгжсөн улс орнуудад олон намын төлөөлөл бүхий парламент, олон ургалч үзэл бодлогын өрсөлдөөнийг дэмжихийн тулд, тэнд мэтгэлцдэг талбарын толгой дээр  нэг намын дарга даргалж болдоггүй юм байна.  УИХ-ын спикерээр нэг намын дарга суухаар парламентыг намынхаа хурал, үйл ажиллагаа шиг удирдах гэж оролддог  нь харагдлаа. Энэ нь өөрөө парламентын ардчиллыг үгүй хийдэг юм байна.

Өнөөдөр болж буй олон үйл явдал энэ буруу гэдгийг нотолж байна. Парламент болон олон ургалч үзэл бодлын илэрхийлэл. Нэг намын даргыг үзэл бодлоор энэ асуудал явахгүй. Парламент зарим талаар үзэл бодлоо хурц илэрхийлдэг талбар. Гишүүдийн мэтгэлцдэг орон зай. Энэ хэмжүүрээр гишүүдийг хэмжиж болохгүй. Монгол нэг ёс зүйгээр хэмжигддэг төртэй улс биш. Социализмын үед "нэг ёс зүй"-тэй байсан. Улсын Их Хурлын гишүүний ёс зүй хоёр зүйлээр хэмжигдэнэ. 

Х.Тэмүүжин: Улсын Их Хурал бол олон ургалч үзлийн мэтгэлцээний талбар!

Төлөөлж байгаа сонгогчдодоо үнэнч байна уу? Хууль тогтоох үйл ажиллагаанд сонирхлын зөрчилгүй оролцож байна уу? Энэ хоёр зүйлээр хэмжигдэнэ. Парламентын гишүүний ёс зүй гэдэг нэг намын дарга, нэг том даргын нүдээр харж, хэмжүүрээр хэмжигддэг зүйл биш! гэлээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008