#Коммент3 мин унших

Б.Жаргалан: Аль нэг намын дарга УИХ-ын даргаар сонгогдвол намын гишүүнчлэлээсээ татгалзах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан

Б.Жаргалан: Аль нэг намын дарга УИХ-ын даргаар сонгогдвол намын гишүүнчлэлээсээ татгалзах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан
УИХ-ын гишүүн

УИХ-ын хаврын чуулганыг нээсэн ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас хуралдаж чадахгүй гацаад буй. Учир нь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөгдөх хүртэл чуулганд орохгүй гэдгээ мэдэгдсэнтэй шууд холбоотой юм. Гэвч МАН олонхоороо ирцээ бүрдүүлэх бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр Ардчилсан намын бүлэг МАН-ын хэсэг гишүүдтэй хамтран ирцээр "бойкот" хийгээд байна гэсэн нийгмийн сүлжээн дэх байр суурь ч бий.

Тодруулбал, аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй, хэрэв УИХ-ын даргаар сонгогдвол намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ гэдэг агуулгыг тусгасан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ардчилсан намын бүлгээс санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан.

Парламентынхаа засаглалыг бэхжүүлэх зорилготой энэ үзэл санаа өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал дээр урвуугаараа хэрэгжиж буй тул улс төрийн тэмцэл хийж байна хэмээн мэдэгдээд байгаа юм.

Цаашилбал,

126 гишүүнтэй парламентын ШИНЭ гэх тодотгол хуучирч бүрэн эрхийн хугацаа талдаа орсон ч нийт 119 удаа хуралдаж 158 хуулийн төсөл үүнээс УИХ-ын гишүүний санаачилсан бие даасан хууль гарын 5 хуруунд багтахаар, 183 УИХ-ын тогтоолын төсөл батлаад байгаа юм.

Харин өмнөх парламент 4 жилийн хугацаанд нийт 157 бие даасан хууль, 2116 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай харьцуулахад маш хангалтгүй үзүүлэлттэй байна.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн намрын чуулган дээр тодорхой ажил хийсэнгүй. Өнөөдөр ч энэ байдал тодорхойгүй хэвээр байгаа юм.

Ардчилсан намын бүлгийн зүгээс төрийн албаны данхар бүтцийг цомхотгох, төсвийн үрэлгэн байдлыг авч үзэхийг шаардаад байгаа.

Гэтэл улсын төсөвт тусгасан ахмад настны тэтгэвэр болон багш, эмч нарын цалингийн асуудал одоо хэр нь маргаан дагуулж байна. Иймд иргэдийнхээ бодит амьдрал, амьжиргаанд нийцсэн бодлого ярихгүйгээр сандал суудлын асуудал үргэлжилсээр байгааг зүгээр хараад суусангүй, шаардлагуудаа удаа дараа тавьсаар байв.

Б.Жаргалан: Аль нэг намын дарга УИХ-ын даргаар сонгогдвол намын гишүүнчлэлээсээ татгалзах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан

Тухайлбал,

Дэд сайд нарын асуудлыг эргэн авч үзэх ээлжит шаардлагыг хүргүүлсэн нь өнөөдрийн 2 сайдыг огцруулах, шинээр томилох хариу үйлдлээр илэрч буйг УИХ-ын гишүүн Б.Жаргалан онцоллоо.

Тэрбээр "Бидний шаардлагын хариуд нэг сайдыг нөгөө сайдаар солих нь хангалтгүй. Яг бодлогын өөрчлөлтүүд хэрэгтэй байна. Татварын багц хуулиас тэс өөр хуулийн өөрчлөлтийг хүсэн хүлээж байна.

Ардчилсан намын гишүүдээс Хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгож буулгах, мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах хуулийн төслүүдийг хамтад нь хэлэлцэх шаардлагатай байна. Эс бөгөөс эрх баригчид өөрсдийнхөө эрх ашиг, сонирхолд нийцэх хуулиудыг хэлэлцээд баталдаг баймааргүй байна. Ардчилсан намаас санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх нь байтугай жагсаалтад ч оруулахгүй байгаа нь шударга бус юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд энэ улс төрийн тэмцлээ маш удаан хугацаагаар үргэлжлүүлэхэд бэлэн байна. Асуудлыг аргацааж шийдэх ёсгүй" хэмээн байр сууриа илэрхийлээд байна.

Парламент дотроо олонх, цөөнхийн бүлэг гээд талцаж болох ч УИХ бол мэтгэлцээний талбар байж эрүүл хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Ингэж гэмээ нь улс орны ажил урагшилна. Харин ардчилсан, шударга зарчмаар үргэлжлэх учиртай төрийн ажил өөр замаар яваад байгааг өөрчлөхөөр өнөөдөр ийм алхам хийж буйг Б.Жаргалан гишүүн тодотгов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009