Үйл явдал2 мин унших

Л.Энх-Амгалан: Хичээл дээрээ өлсдөг хүүхдийн сурлагын амжилт өсдөггүй!

Л.Энх-Амгалан: Хичээл дээрээ өлсдөг хүүхдийн сурлагын амжилт өсдөггүй!
УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан

Бага боловсролын сурлагын амжилтад нийгэм эдийн засгийн хөгжил, хот хөдөөгийн ялгаа, гэр бүлийн орчин, өрхийн амьжиргаа, сургууль, сургалтын орчин, харилцаа зэрэг нь хэрхэн нөлөөлж байгааг судлан үзжээ.

Хичээл дээрээ өлсдөг хүүхдийн сурлагын амжилт өсдөггүй болон заримдаа өлсдөг хүүхдийнхээс доогуур үнэлэгдсэн. Тухайлбал, сурлагын амжилт математикийн хичээлээр 7.3-13.6 хувиар, монгол хэлний хичээлээр 12.7-18 хувиар доогуур үнэлэгджээ. Мөн хоол тэжээлийн талаарх мэргэжлийн судалгааны өгүүллүүдээс дараах хэсгүүдийг эшлэн авч тэмдэглэж байсан байх юм:

• Хүний бие өдөр тутмын илчлэгийнхээ 20 хувийг тархиа цэнэглэхэд зарцуулдаг...

• Танин мэдэхүйн үйлийн үед хүний бие илүү их калори шаарддаг...

• Сургуулийн хоолны хөтөлбөр нь математикийн хичээлийн амжилтыг 23-29 хувиар нэмэгдүүлсэн үр дүн гарчээ...

• Хүний амьдралын эхний алтан үе болох 1,000 хоног буюу 2 нас, 9,000 хоног буюу 18 нас хүртэл хугацаа нь бие махбодын эрүүл чийрэг бүрэлдэн тогтох хамгийн чухал үе юм. Энэ үед хоол, шим тэжээлийн дутагдалд орсноор тархи болон бие бялдрын өсөлт хөгжил удааширдаг...

• Сургуулийн хоол хөтөлбөр нь нийгмийн харилцааг дэмждэг. Сурагчид бие биедээ хамаатай нийгмийн нэг гэр бүл гэдгээ мэдрэх мэдрэмжийг суулгадаг төдийгүй боловсролын тогтолцооны гол хэсэг, зохистой эерэг зан үйлд сургадаг…

Яг ижил түвшний амьжиргаа, амьдралын нөхцөлд оршдог гэр хороолол дахь хоёр сургуулийн нэг болох 57 дугаар сургуулийг сонгон Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Нөгөө нь “үдийн цай”-гаа уусан хэвээрээ. Ингээд гурван жил болоход л сурагчдын сурлага, идэвхт ялгаа гараад зогсохгүй хүүхдүүдийн зүс царай, өсөлтөд ч өөрчлөлт орж өндрийн ялгаа 10 см-т хүрсэн байдаг.

Үдийн хоолны тэрхүү төсөл хэрэгжиж эхлэхэд хүүхдүүд хоолоо “кармаалах” явдал багагүй гарчээ. Шалтгааныг нь асуутал “гэртээ хариад дүүдээ өгнө” гэсэн хариулт ирсэн. Ер нь олон оронд сургуулийн хоолны хөтөлбөр эдийн засаг, айл өрхийн ачааллыг хөнгөвчилдөг онцлог талтай. Финландад эдийн засгийн талаас нь судалж, “хүний эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөжийг 2,5-7 дахин нэмэгдүүлдэг, мөн нэг хүүхэдтэй өрхийн нэг сарын хүнсний зардал 129-189 ам.доллароор хэмнэгддэг” гэж дүгнэсэн байдаг.

57 дугаар сургуулийн “кармаалдаг” хүүхдүүд яасан бол гэж үү? Сургуулийн зүгээс дүү нарт нь зориулж илүү боов, боорцог хийдэг болж, харин ах нар нь санаа амар үдийн хоолоо бүтэн иддэг болцгоосон. Тийм ч болоод төслийн дараах үр дүн тийм ялгаатай, өндөр үзүүлэлттэй гарсан хэрэг.

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020