Үйл явдал2 мин унших

Сургуулийн үдийн хоолны тогтолцооны шинэчлэл хийгдлээ

Сургуулийн үдийн хоолны тогтолцооны шинэчлэл хийгдлээ

Улс орны хөгжлийн үндэс нь хүний хөгжил. Аль ч Засгийн газрын хамгийн том мега төсөл бол хүний хөгжлийн төсөл байх учиртай. Бид хүүхдүүддээ чанартай боловсрол олгох, тэдний эрүүл мэндийг дэмжих, зөв дадал хэвшлийг олгоход улс орны урт хугацааны оновчтой зөв бодлого хэрэгжүүлэх учиртай.

Дэлхийн 160 гаруй оронд 460 гаруй сая хүүхэд сургуулийн хоолны хөтөлбөр хамрагдаж байгаагийн нэг гишүүн орон нь Монгол улс юм. 2021-2022 оны хичээлийн жилд буюу миний бие Боловсрол,ШУ ны сайдаар ажиллаж байхдаа Үдийн цайг “Үдийн хоол” хөтөлбөр болгож 1-5 дугаар ангид хэрэгжүүлж эхэлсэн юм.

БНСУ-тай Боловсролын салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зарим төслийн үр дүнгээ харж байна. Хүүхэд бүрд эрүүл шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх, тэдэнд хоол шим тэжээлийн боловсрол олгох, аюулгүй орчин бүрдүүлэх, зөв хүн болон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, хэрэгжүүлэгч баг хамт олонд талархал илэрхийлье.

Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран нийслэл, аймаг, сумын сургуульд загвар гал тогоог байгуулж байсан бол энэ удаагийн төслөөр нийслэлийн 10 сургуулийн гал тогоог стандартын шаардлагад нийцүүлэн засварлан, тохижуулж өглөө. Мөн энэ төслийн хамгийн том хөрөнгө оруулалт нь ШУТИС-ийг түшиглэн байгуулж буй “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн төв” юм.

Сургуулийн үдийн хоолны тогтолцооны шинэчлэл хийгдлээ

Энэ төв нь боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангана. Мөн боловсролын үйлчилгээнд оролцогч талууд болох удирдлага, багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, хүнс ханган нийлүүлэгчдэд хоол, шим тэжээлийн боловсрол мэдлэг олгоно.

Тус сургуульд суралцаж буй оюутан, ажиллаж буй багш эрдэмтэд дэвшилтэд технологид суурилсан сургалт, судалгаа шинжилгээ хийх боломжийг бүрдүүлсэн сургуулийн хоолны хөтөлбөрийг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх зорилго бүхий Монгол улсад байгуулагдаж байгаа анхны төв болж байна.

Бид сургуульд зөвхөн гэдэс дүүргэх эсвэл өлсгөлөнг дарах зорилгоор хоол өгдөг гэдэг ойлголтоос салж, хүүхдийн эрүүл өсөн торниход шаардагдах шим тэжээлийн тодорхой хэсгийг хангах эх үүсвэр болж байна. Мөн хүүхдийн сурах чадвар, сурлагын амжилтад нөлөөлөөд зогсохгүй бие биенээ хайрлах, бусдыг хүндлэх, хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд зөөлөн ур чадварыг сургадаг чухал ач холбогдолтой.

Монголын хүүхэд багачуудын сайн сайхны төлөө сэтгэл, зүтгэлээ зориулан хамтран ажиллаж буй Койка олон улсын байгууллага болон төслийг хэрэгжүүлэхэд оролцсон бүх хүнд эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа цаашид улам бэхжин үргэлжлэх болно.

Сургуулийн үдийн хоолны тогтолцооны шинэчлэл хийгдлээ

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020