Байр суурь2 мин унших
Б.Хэрлэн: Сурагчдын эрүүл мэндийн үзлэг, биеийн тамир, хоол тэжээлийн тухай асуудлуудыг цогцоор нь авч үзэх нь зүйтэй!
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо (2026.03.25)-ийн хуралдаанаараа Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нарын санаачлан боловсруулж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт тавьж, холбогдох тодруулгыг авлаа.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Нэгдүгээрт, энэ хуульд цэцэрлэгийн тухай асуудал цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хамаарах уу? Хоёрдугаарт, хуулийн үзэл баримтлалыг би дэмжиж байгаа. Концепцын хувьд тогтож ярья гэж бодож байна. Бие бялдрын эрүүл мэнд гэхээс илүүтэйгээр сэтгэл санааны асуудлууд орж ирэх үү. Сургуулийн орчин дахь сэтгэл зүйн тийм дарамт, тэрнээс хамгаалах тухай асуудал энд орж ирэх үү? Бие бялдрын эрүүл чийрэг бие бялдартаа өсгөж хүмүүжүүлэх тухайд хүүхдэд шим тэжээлтэй хоол өгөх, булчингийн системээ хөгжүүлж спорт тоглоомоор байнга тоглох, заалтай, биеийн тамирын хичээлийнх нь цаг нь ахиу байх гэхчлэн өөрийг нь өөрөөр нь эрүүл чийрэг өсгөж хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай зүйлүүд орж ирэх үү?

Мөн өдрийн хоол өдрийн цайны хангамжийн тухай асуудал, сургуулийн орчны ариун цэврийн өрөө тасалгааны стандарт тохижилт гэх асуудлууд орж ирэх үү? Эрүүл мэндийн үзлэгт ингээд хамруулаад байх хоол, биеийн тамир, хоол тэжээлийн тухай асуудлуудыг хамтад нь аваад үзвэл эрүүл саруул бие бэл ядартай хүнийг бэлтгэе гээд байгаа зорилгод чинь хүрэхэд илүү дөхөм болох байсан уу?
Энэ асуудлуудыг цогцоор нь авч үзвэл ямар вэ? Магадгүй зөвхөн эрүүл мэндийн үзлэгт төвлөрчхөөрөө үйл ажиллагаа чинь эцсийн гол зорилгодоо хүрэх явц чинь өрөөсгөл болчих вий!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


