Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Хүүхдийн суралцах аюулгүй орчинд дэмжих төв, өдөр өнжүүлэхийн асуудлыг ч хамруулах ёстой
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ны өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуулдлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Хүчин төгөлдөр хэрэгжих буй хуулиар хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлаас хамгаалах үүрэг нь сургууль болон багшид бий. Хүүхэд хамгаалал, Зөрчлийн тухай болон Сэтгэцийн эрүүл мэндийн хуулийн заалтуудад үүнийг тусгасан. Гэвч сургуулийн орчинд хүүхдүүд дээрэлхэлтэд өртсөн хэвээр. Тэгэхээр энэ хуулиар ямар шинэ механизм тогтолцоог бий болгож дээрэлхэлтийг бууруулах шийдэл гаргасныг сонирхоод байгаа юм. Шийдэл дээр зурсан зураглал юу байгаа вэ гэдгийг тодруулмаар байна.
Мөн сургуулийн орчин дахь осол гэмтлийн тухай бид ярьдаг. Гэтэл зуны амралтаар маш олон хүүхэд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургуульд явж чаддаггүй хүүхдүүд дэмжих төв, өдөр өнжүүлэх гээд маш олон байгууллагаас боловсролын сурах хөгжих үйлчилгээг авдаг. Тэр газрын эрүүл мэндийн асуудал, дээрэлхэлтийн асуудал, орчны асуудлыг хэрхэн авч үзэж, хамгаалах вэ? Нэгэнт л анхдагч, шинэ хууль хийж байгаа бол, хүүхдийг сурах орчинд нь аюулгүй байлгах концепц ярьж л байгаа бол дурдсан байгууллагуудыг авч үзэхгүй юм уу?