Үйл явдал1 мин унших
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын нэг төгрөг бүрийг хүний эрүүл мэндийн төлөө зарцуулна!

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар кабинтаа бүрдүүлж, шинэ сайд нар ажлаа авч байна.Олон нийт энэ засгийн газрын сайдуудыг шинжсэн, сонжсон олон өнцгөөс хүлээн авч байгаа.
Тэдний нэг Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайдаар томилогдож буйд гайхсан, эгдүүцсэн хүн олон бий. Тэрээр Ерөнхий сайдын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаар захирамжаар Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Түүний хувьд "миний бие эрүүл мэндийн салбарын нэг төгрөг бүрийг хүний эрүүл мэндийн төлөө зарцуулна.
Санхүүч, эдийн засагч хүний хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тэр дундаа ЭМДС-д сууриар нь дүн шинжилгээ хийж, системийн гажуудал, алдагдлыг илрүүлэн засаж сайжруулна.

Даатгалын сангийн зарцуулалтад датад суурилсан анализ хийж, сул тал, алдагдлыг тодорхойлон засна.
Мөн эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрт хурдан, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллах болно.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулж, сэтгэл амар ажиллах орчныг бүрдүүлснээр чанартай тусламж үйлчилгээний үндсийг бэхжүүлнэ" гэлээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
