Үйл явдал1 мин унших
Хөдөөгийн сургуулиудад старлинкийн сүлжээ нэвтрүүлнэ

Старлинк компанийн менежер Сонхван Жоныг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газар цахим сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэх, интернэт урсгалыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургуулиуд шилэн кабелиар холбогдсон ч аймаг, сумын сургуулиудад старлинкийн сүлжээ нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал тавьлаа.
Старлинк компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл, мэнд боловсролын салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан


