Үйл явдал2 мин унших

Л.Энх-Амгалан: Эцэг эх, хүүхэд багш бол боловсролын тулгын гурван чулуу

Л.Энх-Амгалан: Эцэг эх, хүүхэд багш бол боловсролын тулгын гурван чулуу
УИХ-ын гишүүн, Бо

Эцэг эх, хүүхэд багш 3 бол боловсролын тулгын 3 чулуу. Би саяхан багш нартай уулзахдаа эцэг эхчүүдтэй хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа хэлсэн.  

Энэ постоороо эцэг эхийн хуралд суусан  бичвэрийг өөрийн ярьсан хэлсэн үгийн хамт хуваалцахыг хүслээ. Миний яриаг тэртэй тэргүй сонсож болно. Бодох зүйл их. Хийх зүйл бүр их байна.

Тухайлбал, өнөөдөр эцэг эхийн хуралд суулаа. Орсон цагаасаа эхлээд нэг л таагүй мэдрэмж төрөв. Яагаад гэвэл энэ уулзалт хүүхдүүдийн хөгжил, ангийн орчин, эцэг эхийн санал бодлын тухай байх ёстой мэт санагдсан. Гэтэл ихэнх яриа нь “захирал тэгсэн”, “захирал ингэж хэлсэн”, “дээрээс ийм чиглэл өгсөн” гэх утгатай байлаа.

Эцэг эхийн хурал гэдэг бол удирдлагын шийдвэр дамжуулах индэр биш. Энэ бол багш, эцэг эх хоёр хамтдаа хүүхдийн төлөө ярилцдаг орон зай. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлага, хүмүүжил, ангийн уур амьсгал, тулгамдсан асуудал, санал хүсэлтээ хуваалцах гэж ирдэг.

Гэтэл бодит байдал дээр заримдаа эцэг эхчүүд сонсогч төдий үлдэж, харин сургуулийн дотоод бүтэц, захиргааны мэдээлэл давамгайлах нь харамсалтай. Ингэхээр хүмүүсийн цагийг авч байгаа мөртлөө үнэ цэн багатай уулзалт болж хувирдаг.

Сайн багш гэдэг зөвхөн хичээл заадаг хүн биш. Харин эцэг эхчүүдтэйгээ хамтарч, сонсож, ойлгож, хүүхдийн төлөө гүүр болж чаддаг хүн. Эцэг эхийн хурлын хамгийн чухал асуулт бол: “Манай хүүхдүүдэд юу хэрэгтэй вэ?”

Гэтэл зарим хурлын гол сэдэв нь:

“Захирал юу гэсэн бэ?” болж хувирчихсан байх юм.

Эцэг эхийн хурал илүү амьд, илүү нээлттэй, илүү утгатай байгаасай. Хүүхдийн төлөө цугларсан хүмүүс удирдлагын магтаал сонсоод тарах биш, хамтдаа шийдэл ярьдаг байгаасай. Бас энэ бол хов ярьдаг, хов баздаг газар биш. Багшийн нуршуу яриа, техникийн мэдлэггүй байдал, цаг барьдаггүй зан гээд л гайхсаар байгаад хурал дууслаа.

Эцэг эхийн хурал гэдэг зүгээр нэг хүмүүсийг цуглуулж суулгадаг ажил биш. Олон хүний цаг зав, итгэл, хүүхдийн ирээдүйтэй холбоотой чухал уулзалт. Тиймээс илүү бэлтгэлтэй, илүү хүндэтгэлтэй, илүү үр дүнтэй байх ёстой юм байна гэдгийг дахин ойлгов...

....Эцэг эх...

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020