Үйл явдал1 мин унших
Экспортын 4 чиглэлд эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

Хөдөө аж ахуй
Монгол Улсын эдийн засгийн 6.5 хувийн өсөлтийн тодорхой хэсгийг мах болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж байна.
Тоо баримтаас үзвэл, 2025 онд манай улс 85.6 мянган тонн мах экспортолж, өмнөх оноос 20 хувиар өссөнөөр 345.3 сая ам.долларын орлого олж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Экспортын 62 хувийг БНХАУ, 22 хувийг Иран, Ирак зэрэг Булангийн орнуудын зах зээл эзэлж байна.
Цар тахлын дараах сэргэлт ийнхүү бодитоор үргэлжилж, махны экспорт нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байна. Цаашид зах зээлээ тэлж, экспортыг тогтвортой нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, экспортын 4 чиглэлд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.


