Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: ОУ-д өртөгт эзэлж байгаа ХАА-н салбарын татаасууд буурч байхад манайд эсрэгээрээ!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн төсөлд төрөөс дэмжинэ тусална гэсэн шинжтэй байгаа юм. ХАА-н салбарыг өөрөөр нь явуулах бололцоо байхгүй юу? Хувийн хэвшлийг зах зээлийн зарчмаар явуулах үзэл баримтлал эсрэгээрээ л байх шиг.
Шинэ Зеланд 1980-аад онд ХАА-н бүтээгдэхүүний өртгийнх бараг 30 хувийг төрөөс татаасаар дэмждэг байсныг 4% болгон бууруулснаар богино хугацаандаа бэрх байсан ч урт хугацаандаа Шинэ дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай улс болж чадсан. Сүүлийн жилүүдэд өртөгт эзэлж байгаа ХАА-н салбарын татаасууд буурч байна. Манайд эсрэгээрээ байх уу?
Үзэл баримтлалыг нь өөрчлөх хэрэгтэй гэж харагдлаа. Мөн зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдөхөөр заалт байна. Хуулийн төсөлд ЗГ-ын тэмдэглэл дээр үндэслэн үйлдвэрлэлийг бүс нутаг заагаад түүнийг дагнасан бодлогынх нь хүрээнд л МАА, ХАА эрхлэх бололцоотой. Өөр аж ахуй эрхэлж болохгүй гэж уншигдаад байна.