Үйл явдал1 мин унших
Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл санал солилцов

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамМонгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын яамны Экспорт, олон улсын хамтын ажиллагаа хариуцсан газрын дарга, доктор Сүгинака Ацүшитай 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр албан ёсны уулзалт хийв.
Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа, Япон Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын яамны Хэрэглэгчийн аюулгүй байдал хариуцсан газрын Амьтны эрүүл ахуйн хяналтын хэлтсийн Олон улсын эрүүл ахуйн хяналт, арга хэмжээний тасгийн дарга бөгөөд Ерөнхий малын эмч Казүтоши Мацүо болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд зөвлөлдөх уулзалтыг сэргээх, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, адуу, хонины махыг Япон Улсад экспортлох нөхцөл, шаардлагын талаар санал солилцов.
Мөн талууд яам хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, мэдээлэл солилцон шуурхай ажиллахаар тохиролцов.