#Коммент1 мин унших

Ирээдүйг бүтээх оюунлаг залуусаа дэмжсэн "100x100" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдана

Ирээдүйг бүтээх оюунлаг залуусаа дэмжсэн "100x100" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдана
УИХ-ын гишүүн Х.Жангабыл:

Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох хүрээнд "100x100" тэтгэлэгт хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Х.Жангабыл хувиасаа санаачлан зохион байгуулах гэж байна

Мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа, санаачилга, сурлагын амжилтаараа манлайлагч Баян-Өлгий аймгийн оюутан залуусыг “100x100” тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулна.

Энэхүү хөтөлбөр нь нийгмийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг, манлайлах ур чадвартай залуусыг дэмжихэд чиглэнэ.

100 сая төгрөгийн санхүүжилтэй энэ хөтөлбөрт 100 оюутан хамрагдах боломжтой.
Ирээдүйг бүтээх оюунлаг залуусаа дэмжсэн "100x100" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдана

Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлийн нөхцөл, шалгуур үзүүлэлт, хугацаа зэрэг мэдээллийг тун удахгүй албан ёсоор зарлах тул та бүхэн анхааралтай хүлээн авч, идэвхтэй оролцохыг урьж байна. Ирээдүйг бүтээх залуус та бүхэнд амжилт хүсье!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009