Байр суурь2 мин унших

С.Эрдэнэболд: Хуулийн төсөлд найруулга зүйн болон хоёрдмол салаа утга илэрхийлсэн байж болзошгүй зүйлс цөөнгүй байна!

УИХ-ын чуулганы /2026.04.30/-ны өдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа дахин илэрхийлье. 4.3.1-ийг дахин бичихдээ редакцын хувьд дахин бичихдээ муутгачихсан байна. Амьгүй донор гэж тархины үйл ажиллагаа бүрэн, эргэшгүй, алдагдсан гээд... Өмнөх дээр нь бүрэн үхжиж гэсэн байгаа. Энэ нь утга шилжээд монгол хэлний найруулга зүйн хувьд хоёрдмол утгатай болчихсон байна.

Био банкийг дэмжиж байгаа. Био банкны тодорхойлолт маш ерөнхий болсон байна. Энийг дахиж задалмаар санагдлаа. 5.1.6 дээр байгаа мэдээллийг танилцуулж зөвшөөрөл авах гэдгийг яагаад дарж байгаа юм. Энэ хамгийн эмзэг чухал зүйл биз дээ. Рецепент гэдэг үгийг зайлшгүй Орос галигаар бичих үү. Монголоор бичих тийм арга байна уу?

6.2.1 дээр редакцын алдаа байна. Үүнийг үндсэн хуулийн бичилтийнх нь дагуу засмаар байна 7.1.1 харгалзахгүйгээр гэж байгаа. Энд үндсэн хуулийн 14.2 дээр байгаа "гадуурхаж үл болно" гэдэг үг байгаа. Үүн шиг үндсэн хуулийн нөгөө бичилт найруулгыг нь аваад харгалзахгүйгээр гэхийн оронд үл харгалзан гээд явчихаар утга илүү тодорхой, найруулга зүйн хувьд зөв болно.

С.Эрдэнэболд: Хуулийн төсөлд найруулга зүйн болон хоёрдмол салаа утга илэрхийлсэн байж болзошгүй зүйлс цөөнгүй байна!

8.1.1 дээр редакцын алдаа байна. Өөрсдөө хараарай. 8.1.3 дээр гэрлэлдээ бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жил болсон байх гэчхээд таслалын ард. Хэрэв гэрлэгчид дундаасаа төрсөн хүүхэдтэй жил харгалзахгүй гэж байгаа. Энэ 2 өөр утга байна. Хэрэв гэрлэгчид гэдэг хэсгийг тусад нь зүйл болгож оруулах зайлшгүй шаардлагатай. 8.1.4 дээр заавал хөгжлийн бэрхшээлгүй хүн гэлгүйгээр хөгжлийн бэрхшээлгүй, сэтгэцийн эмгэггүй гэдгийг гээд явчихвал зөв байна.

Мөн эрх бүхий байгууллага тодорхойлсон байх гэдэг дээр эрх бүхий таслал мэргэжлийн гэж оруулах нь зөв. 9.1.6 дээр эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал гэсэн агуулга дээр амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал гэж найруулах нь зүйтэй. 10.1 дээр тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багаар тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эрхтэн, эд, эс авна гэж байгаа юм. Энэ нь  хууль дээрээ амьгүй донорыг хүндэтгэх гэсэн агуулга явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг шилжүүлж авна гэдэг зөөлрүүлсэн үгээр тавихгүй бол дэлгүүрийн лангуунаас юм авч байгаа мэт хүндэтгэлгүй бичилтийн мэдрэмжийн хувьд агрессив сонсогдож байна! Үүн дээр хүний эрхийн мэдрэмжтэй баймаар байна.

Энэ мэт хуулийн төсөлд найруулга зүйн болон хоёрдмол салаа утга илэрхийлсэн байж болзошгүй зүйлүүд нэлээн байгааг та бүхэн харгалзаж үзээч ээ! Ядаж адаглаад цэг өгүүлбэрийн хооронд нэг зай авах, 2 зай авах асуудлыг жигтлээч ээ. Том жижиг үсгүүдээ жигдлээч ээ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Салбарын шинэчлэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012