#Коммент1 мин унших
Эрхтэн,эд,эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Эрхтэн эд,эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 4 саналыг дэмжлээ. Тухайлбал, амьгүй донорын оршуулгын зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр дэмжлэг олгох саналыг дэмжлээ.



Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг баталснаар амьд донорыг хамгаалах, амьгүй донороос эрхтэн эд эс шилжүүлэн суулгах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Түүнчлэн, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж байна. Хуулийн төслийг эцэслэн батлах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажлын хэсэгт шилжүүллээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
