Үйл явдал1 мин унших

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе

ЮНЕСКО-ийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тунхагласан билээ.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшилсан амжилттайгаар энэ өдрийг угтаж байгаа нь чөлөөт, хараат бус, хариуцлагатай сэтгүүлзүйг дэмжих чиглэлд гарч буй бодит ахиц дэвшил юм.

Үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэж, нийгмийг соён гэгээрүүлэн, иргэдийн дуу хоолой болж ажилладаг нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, уран бүтээлчид Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Үг тань үнэн, үзэг тань хурц, үйлс тань гэгээн байх болтугай.

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009