Үйл явдал1 мин унших
ЭЗХЯ: Өнгөрөгч 7 хоногт

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ДОЛОО ХОНОГИЙН /2026.04.27-05.03/ ОНЦЛОХ АЖЛУУДААС ХҮРГЭЖ БАЙНА
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
- Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явц, талуудын оролцоо, Монгол Улсын хүртэх эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийн талаар ярилцлаа.
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, цаашдын бодлого, тулгамдсан асуудлын талаар Усны газрын дарга З.Батбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням нартай уулзаж, усны нөөцийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцлоо.
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив.
- Эдийн засаг, хөгжлийн яам болон Оюуны өмчийн газар хамтран “Оюуны өмч-Хөрөнгө оруулалт-Үнэ цэн” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д зохион байгууллаа.
Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яам




