Үйл явдал1 мин унших
ХХНББХ: Цусны доноруудыг төрөөс урамшуулж, нийгмийн асуудлыг сайжруулахад анхаарна

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.05.05/-ийн хуралдаанаар тус байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаварыг баталлаа.
Мөн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувиар дэмжив.
Үргэлжлүүлэн, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Манай улсад 2021 оны байдлаар 19 мянга гаруй цусны донор байна. Сүүлийн жилүүдэд байнгын доноруудын тоо буурч байгаа тул тус хуулиар тэднийг алдаршуулах, төр засгийн шагнал олгох, нийгмийн халамжийг сайжруулахад анхаарах ажээ.

Түүнчлэн цус сэлбэлт судлалын салбарт ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудыг урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нийгмийн асуудлууд тулгамддаг. Иймд дээрх асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, цаашлаад гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
