#Коммент1 мин унших

Ж.Чинбүрэн: Анагаах ухааны том ололт болоод буй эрхтэн, эд, эс шилжүүлэх суулгах тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг хуульчиллаа

Ж.Чинбүрэн: Анагаах ухааны том ололт болоод буй эрхтэн, эд, эс шилжүүлэх суулгах тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг хуульчиллаа

Шөрмөс нь ажиллахаа больж явж чадахгүй болох үед шөрмөс эд шилжүүлэн суулгаснаар олон хүний амьдралын чанар сайжирдаг. Энэ мэт эмчилгээний олон арга дэлгэрээд байна. Нөгөө талдаа бусдын амь насыг аврахаар ажлаа хийж яваад гэмт хэрэгтэн болсон гашуун түүх бий.

Анагаах ухааны хурдтай хөгжлөөс хол хоцрохгүйн тулд бид шинэ эмчилгээний арга, технологиудыг эзэмшиж, нэвтрүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай болдог.

Тэгвэл өнөөдөр /2026.05.08/ УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүдийн санаачилсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг УИХ баталлаа.

Ж.Чинбүрэн: Анагаах ухааны том ололт болоод буй эрхтэн, эд, эс шилжүүлэх суулгах тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг хуульчиллаа

Хууль батлагдсанаар,

Эмч хүн бусдын амь нас аврах ажлаа хийсний төлөө гэмт хэрэгтэн болох асуудлыг хааж өглөө.

Монгол хүн эрүүл болохын тулд гадаад улс руу орон байраа зарж явдаг үе ард хоцорч, хайртай хүнээ аврахын тулд эрүүл хүн эрхтнээ өгдөг биш амьгүй донороос авах боломжийг бүрдүүлж, тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжрууллаа.

Үр хүүхэдтэй болж чаддаггүй гэр бүлүүд олон. Үр шилжүүлэн суулгахтай холбоотой тодорхойгүй зохицуулалтуудыг нарийвчлан зохицуулж өгчээ.

Мөн Био банктай байх, үүгээр дамжуулан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, ялангуяа үүдэл эсүүдийг ашиглаж болох эрх зүйн орчныг бүрдүүлж, нэг ёсондоо ирээдүйг харсан их том чухал зохицуулалтууд хуулиар баталгаажлаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Салбарын шинэчлэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012