Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Хөгжүүлэх биш ухраах үзүүлэлтүүд орж ирсэн байна
УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Төлөвлөлт дээр үр дүн гаргаж чадахгүй байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр саяхан 2 жилийн үр дүнг нь ярьсан. Улсын нийгэм, эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол 5 үзүүлэлтийн 3-ыг нь ухраасан байсан. 60 гаруй их наяд төгрөг зарцуулсан. Өнөөдрийн хөгжлийн төлөвлөгөө дотор хөгжлийн биш доройтлын төлөвлөгөө харагдаж байна! Ганц нэг жишээ одоо хэлье. Хөгжүүлэх биш ухраах үзүүлэлтүүд байна.

Эдийн засгийн эрх чөлөөний байдлын индекс 2027 онд 70-р байранд оруулна гэнэ. Өнөөдөр 69 дүгээр байранд байгаа байгаа. Үүнийг нэг байр ухраана гэсэн ийм заалт орж ирсэн байна. ЗГ-ын нийт өрийн ДНБ эзлэх хувийг суурь түвшин 39-ийг 50 болгоно гэнэ. ЗГ-ын өрийг 50% болгож нэмэгдүүлнэ гэсэн ийм тоо байна. Гэр хорооллын айл айл бага оврын нарны эх үүсвэрийг нэмэгдүүлж, 1мвт-ын хүргэнэ гэчихсэн байгаа. Гэтэл өнөөдөр нэг ме мегаватт давчихсан. Ийм хариуцлагагүй төлөвлөгөө оруулж иржээ. Хөгжүүлэх биш ухраах үзүүлэлтүүд орж ирсэн байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







