Үйл явдал1 мин унших
Хүүхэд бүрийн авьяас, боломжийг нээсэн, ирээдүй рүү чиглэсэн боловсролын шинэчлэлийг хамтдаа үргэлжлүүлнэ

Олонлог Эгзэ сургуулийн Мэдээллийн технологийн #Pearson_BTEC хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн”-д оролцож, сурагчдын бүтээл, төсөл, судалгааны ажлуудтай танилцлаа.
7–12 дугаар ангийн сурагчид коллежийн түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшиж, хиймэл оюун ухаан (AI), программчлал, дижитал шийдлүүдийг бодит бүтээлдээ амжилттай ашиглаж буй нь үнэхээр бахархам байлаа.
Ялангуяа сурагчид:
- AI технологийг бүтээлдээ нэвтрүүлсэн
- Судалгаа, инновацид суурилсан төслүүд боловсруулсан
- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвараа харуулсан
- Олон улсын түвшний хандлага, ур чадварыг эзэмшиж буй нь тодорхой харагдлаа.
Монголын боловсролын салбар зөвхөн мэдлэг дамжуулах бус, бүтээлч сэтгэлгээтэй, технологийн чадвартай, дэлхийд өрсөлдөх иргэдийг бэлтгэх чиглэлд шилжиж буйг энэ үзэсгэлэн тод харуулж байна.
Мөн тус сургууль богино хугацаанд: 400+ медаль
- ЭЕШ-ын үнэлгээгээр улсын ТОП 10
- Олон улсын олимпиадын амжилтууд
- EGOI олон улсын олимпиадад Монгол Улсаа төлөөлөх 4 сурагчаас 2 нь тус сургуулиас шалгарсан зэрэг бахархам амжилтуудыг үзүүлжээ.
Сурагч бүрийн хүсэл мөрөөдөл, бүтээлч оролдлого, технологийн ур чадварыг дэмжин ажиллаж буй багш, удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
?? Бид хүүхэд бүрийн авьяас, боломжийг нээсэн, ирээдүй рүү чиглэсэн боловсролын шинэчлэлийг хамтдаа үргэлжлүүлнэ.


