Байр суурь2 мин унших
Ж.Баясгалан: УИХ-ын 22 гишүүн сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгджээ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалан дараа мэдээлллийг хүргэлээ.
Донорын үйл ажиллагаа, цусны аюулгүй байдал, цусны салбарын бодлого, удирдлага зохион байгуулалт, төрийн болон ТББ ААН цусны донорын эрх үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулдаг хууль юм. Хүндэт донорт олгох цусны донор цол тэмдгийг өмнө нь ТББ олгодог байсан бол үүнийг ЗГ-ын шагнал болгон өөрчилж байна. Ингэснээр цусны донорыг хүндэтгэх тэдний хүмүүнлэгийн үйл ажиллагааг алдаршуулж байна. Цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааг хуулийн төсөлд тусгаж өгсөн бөгөөд донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, байнгын донорыг тоог нэмэгдүүлэх, хүндэт доноруудад хүндэтгэл үзүүлэх цогц үйл ажиллагаа байдаг.
2017 оноос эхлэн МУЗН төрийн болон ТББ хамтран сар болгоны 3-ны өдрийг Цусаа хандивлах өдөр болгон хэвшүүлсэн. Санаачилсан, ажлын хэсэгт орсон бүх гишүүддээ баярлалаа. Мөн энэ танхимд байгаа 126 гишүүн дундаас цусаа өгдөг, энэ эгнээнд нэгдсэн, бахархал болсон гишүүддээ баярлаж байна. УИХ-ын 22 гишүүн сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдсэн байна. Тэдний дотроос сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэж хүний амь насыг аврах эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулсан Жигжидийн Батжаргал, Мөнгөнсүхийн Ганхөлөг, Сүхбаатарын Эрдэнэбат, Ганзоригийн Тэмүүлэн, Аюушийн Ариунзаяа, Ухнаагийн Отгонбаяр, Ганбатын Хосбаяр, Лхагвасүрэнгийн Соронзонболд нарын УИХ-ын гишүүдэд онцгойлон талархал илэрхийлье ээ. Эдгээр гишүүд 10-аас 30 удаа цусаа үнэ төлбөргүй хандивлаж ЦССҮТ-өөс олгодог бахархал тэмдгийн болзлыг хангасан байна.