Байр суурь2 мин унших
Н.Алтаншагай: Тал еэвэнгийн үлгэр шиг юм болж, Сэлбэ дэд төвийн санхүүжилт энэ хуулийн гадна үлдлээ
УИХ-ын чуулганы /2026.05.15/-ны Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнгөрсөн 7 хоногт энэ хуулийн төсөл Их хурал дээр босго даваагүй унасан. Яаралтайгаар ЗГ-аас яаралтай горимоор оруулж ирээд хэлэлцүүлээд явж байгаа. Үүнд талархалтай байна. Тал еэвэнгийн үлгэр шиг юм болж, Сэлбэ дэд төвийн санхүүжилт орхигдоод энэ хуулийн гадна үлдэж байна. Уг нь хамт явсан юм. Нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төв гэж яваад ингээд үлдлээ. Сэлбэ дэд төв маш том бүтээн байгуулалт. Улаанбаатар хотод бараг л 40 ,50 жилийн дараа хийгдэж байгаа ийм томоохон цогцолбор хороолол. МАН-ын мөрийн хөтөлбөрт шат, шатад дэвшүүлэн оролцсон.
Улаанбаатар хотыг 20 минутын хот гэсэн хөтөлбөрт 14 хотод хуваах хамгийн том анхны эхлэл байсан. Сэлбэ төв Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах олон талын ач холбогдолтой байсан. Сэлбэ төв хуулийн гадна үлдсэнээрээ эрсдэл үүсэх үү. Зогсохгүй цаашаа үргэлжлэх үү?

Би өнгөрсөн амралтын өдөр Сэлбэ төв дээр очиж ажилласан. Гүйцэтгэгч компаниуд, талбай дээр ажиллаж байгаа инженер, барилгын ажил албан хаагчтай уулзсан. Хувийн хэвшлийнхэн маань сэтгэл гундуу байна. Иргэд маш их хүлээлттэй байсан. Сүүлийн үед улс төржилт хэрээс хэтрээд,нийслэл дээр явж байгаа бүтээн байгуулалтын ажлыг их хурал дээр оруулж ирж ярьдаг, гоочилдог, шоглодог ийм үзэгдэл газар авсан.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







