Байр суурь2 мин унших

Х.Тэмүүжин: Үг хэлэх эрхээ эдэлснийг УИХ-ын чуулганаас гадагш гарган "гүтгэсэн доромжилсон" шүүхийн асуудал болгож болохгүй!

УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.

Парламентын гишүүд нь дуртай иргэдээ оруулж ирээд, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр танилцуулж, алга ташуулдаг улс орон байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө, сонгогчдынхоо итгэлээр энд ажиллаж байхдаа олгосон цаг хугацааг улс орныхоо хувь заяаг шийдэхэд зориулах ёстой болохоос сонгуулийнхаа пи ар хийж тайзан дээр алга ташуулж байгаагаа иргэддээ ойр байна гээд зарлаад суудаг парламент байхгүй.

Х.Тэмүүжин: Үг хэлэх эрхээ эдэлснийг УИХ-ын чуулганаас гадагш гарган "гүтгэсэн доромжилсон" шүүхийн асуудал болгож болохгүй!

Үг хэлэх эрх Монгол Улсын Үндсэн хуульд бий. Бодлогын асуудлыг санаачилж байгаа. Бодлого дээрээ маргаж мэтгэлцэх парламент байх ёстой. Тийм учраас парламентын танхим буюу чуулганы танхимд зөвхөн мандаттай хүн үг хэлнэ гэдэг зарчим парламентад байх ёстой. Монгол Улсын Үндсэн хууль дээрээүүнийг баталгаажуулсан. ҮХ-ийн 33 дугаар зүйл дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Монгол Улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлэл хийнэ, саналаа өгнө. Чуулган дээр хэн дуртай нь үг хэлдгийг болиулах ёстой. УИХ-ын гишүүдээс бусад этгээд УИХ-д мэдээлэл өгнө, танилцуулга хийнэ, саналаа оруулж болно. Үг хэлэх эрхийг УИХ-ын чуулганаас гадагш гарган Пүрэвдорж гишүүний хэлдгээр гүтгэсэн доромжилсон гэдгээр шүүхийн асуудал болгож болохгүй. Үзэл бодлоо илэрхийлж бодлогын асуудлаар мэтгэлцэж байгаа хүмүүс санаа бодлоо хурц илэрхийлэх хэрэгцээ гарна. Үүний хил хязгаар нь чуулган. Дотроо асуудлаа шийддэг байх ёстой. Тэгж байж парламентад ёс парламентын дархлаа оршин тогтноно.

Дээр нь энэ УИХ-ын чуулганы зохион байгуулалтыг дахин өөрчлөх ёстой. Ямар ч хуульгүйгээр парламентын танхимын индэр дээр 3 сэнтий залаад феодализм шиг суулгаж байгаа. Ерөнхий сайдын суудал энд байж болохгүй. Парламентад ажлаа хариуцан тайлагнадаг хүн нь парламентын тархин дээр сууж болохгүй. Гишүүнийхээ суудал дээр ёстой. Тэгж байж парламентын мэтгэлцээн явна. Тэгж байж бодлогын асуудал хөндөгдөнө.

Ерөнхийлөгчийн индэр дээр микрофон байж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгч мэдээлэл өгөх бол индэр лүү орж ирж микрофон дээр ярих ёстой. Энэ чинь хууль тогтоох байгууллага. Монголын Үндсэн хууль дээр ард түмнийг төлөөлөх ганцхан институц байгаа. Тэр нь УИХ.  Ерөнхийлөгч ард түмнийг төлөөлдөггүй.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008