Үйл явдал1 мин унших

Хөдөөгийнхөн цахиур хагалав...

Хөдөөгийнхөн цахиур хагалав...
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан
Писагийн үнэлгээ зарлагдахад математикийн хичээлээр хамрагдсан 80 гаруй орны үе тэнгийнхэн дундаа дээд үнэлгээ авсан хүүхэд Монголоос есүүлээ тодорлоо.
Сонирхолтой нь, та бидний сурсан ойлголтоор бол өндөр төлбөртэй, математикаар гүнзгийрсэн сургуулийн хүүхдүүд л “алаад өгөх” болов уу гэтэл дандаа төрийн өмчит, хөдөөгийн сургуулийн хүүхдүүд ингэж “нүүр тахалжээ”.
Ингэж бидэнд хонгилын үзүүрт гэрэл харагдсан юм. Бусад үзүүлэлтээр ч хувийн сургууль болон төрийн сайн менежменттэй сургуулийн хооронд тийм их зөрөө гарсангүй. Хөдөөд ч сайн багш, гавал хүүхдүүд зөндөө байна.
Өвөрхангай аймгийн “Мэргэд” сургууль (Захирал Н.Норгинханд), Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургууль (Захирал Ш.Болдбаатар), Сайншандын 1-р сургууль (Захирал Г.Ганбаяр), Хөвсгөлийн “Эрдмийн далай” сургууль (Захирал О.Бадраа),
Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургууль (Захирал Л.Эрдэнэцэцэг), Ховд аймгийн Жаргалант сумын “Прогресс” (Захирал З.Энхбаяр) гэх мэт дэлхийн мундагуудтай эн зэрэгцсэн сургуулиуд.
Мөн А.Нарантуяа, Ц.Болдсүх, Ч.Баттогтох, Н.Энхтөр, Д.Баттулга, Р.Цолмон, М.Золзаяа, Б.Түвшин-Эрдэнэ, Б.Батсүх, Г.Өлзийбаяр захирлуудтай орон нутгийн өөр олон шилдэг сургууль гарсан.
Судлан үзэхэд багш нар нь ч үнэхээр мундаг ажилладаг, арга барилтай хүмүүс байлаа.
Төлбөр чухал л даа, гэхдээ сургуулийн хамт олны уур амьсгал, товчхондоо сайн менежмент, сайн удирдлага, сайн багш, шударга үнэлгээний тогтолцоо байхад үр дүнд хүрч болдгийг бидэнд Писа ийнхүү баталж өгсөн юм.
Төрийн сургуулиудаа өөд нь татахад л бид сэвхийтэл босоход ойрхон байгаа шүү. Писа гэж....

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020