Үйл явдал1 мин унших
Эрхтэн шилжүүлэн суулгах ОУ-ын V чуулган ирэх 7 хоногт болно

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, технологийн чадавхыг илтгэдэг өндөр түвшний тусламж үйлчилгээ билээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын таван эмнэлэг элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай нутагшуулан ажиллаж байна.
Энэхүү салбар нь ёс зүй, олон нийтийн итгэл, хууль эрх зүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог цогцоор нь хөнддөг онцлогтой. Иймээс эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хөгжилд бид бүх түвшиндээ тасралтгүй анхааран ажиллаж байна.
Монгол Улс эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай шинэ хуулийг баталснаар донор, хүлээн авагч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн орчныг шинэ шатанд гаргалаа.
2026 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын V чуулган зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү чуулган салбарын хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, шинэ технологи, эмчилгээний дэвшлийг Монгол Улсад нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

