Онцлох мэдээ1 мин унших
Их хурлын тухай хуулийг хэлэлцлээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026,05,29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа.
Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд тусгайлсан суудал эзэгнэж хуралдаан даргалагчийн түвшинд танхимын хойморт байрлаж буй нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулжээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, хуралдааны танхимын зохион байгуулалт нь Улсын Их Хурлын бүрэлдэхүүн хуралдаж, ард түмнийг төлөөлөх, хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд мэтгэлцэх, байр сууриа илэрхийлэхэд зориулагдсан байх зохицуулалтыг тусгасан байна.
Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг олонхоос бүрдүүлж, Засгийн газраа бүрдүүлсэн олонхын бодлого үйл ажиллагаа нь Засгийн газрын үйл ажиллагаагаар илэрдэг бөгөөд цөөнх нь олонхын бодлого, үйл ажиллагааны хүрээнд асуулт асууж үг хэлэх, санал дүгнэлт гаргах байдлаар харилцан тэнцвэртэй мэтгэлцэх боломжийг танхимын зохион байгуулалтаар бүрдүүлэхийг хуулиар зохицуулна гэж үзжээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: